Дэчэн Чойен Тавшэ Сүнбэрэллин Хийд

2025 ОНЫ УРГАН ГАРЧ БУЙ XVII ЖАРНЫ "ЭЛДЭВ ЭРДЭНЭТ" ХЭМЭЭХ МОДОН МОГОЙ ЖИЛИЙН НОЁН НУРУУНЫ ЗУРЛАГА БОЛОН ЖИЛИЙН ЗАСАЛ ЦАХИМ АЙЛТГАЛД ШИНЭЧЛЭГДЭЖ ОРЛОО. СҮСЭГТЭН ОЛОН ТА БҮХЭН МАНАЙ ЦАХИМ АЙЛТГАЛЫН "ЗАСАЛ" ХЭСЭГТ НЭВТРЭН ОРЖ ӨӨРИЙН ТӨРСӨН ОН, ЖИЛЭЭ ОРУУЛАН МОГОЙ ЖИЛИЙН ЗУРЛАГАА ХАРЖ, ЗАСЛАА ХИЙЛГЭНЭ ҮҮ. НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!.

Ном захиалах

2025 оны жилийн засал

2025 оны жилийн заслын талаар .....

Ном айлтгал

Та өөрийн хүссэн номоо эндээс захиалж уншуулах боломжтой .....

Тусгай засал

Та өөрийн жил, төрсөн оноо сонгоод заслаа хийлгээрэй.....

Буяны ном

Та буяны номыг эндээс захиалж уншуулах боломжтой .....

Дэчэн Чойен Тавшэ Сүнбэрэллин Хийдийн

Товч танилцуулга

  • Манай хийд нь халхын их хүрээний лам,судар тарний номыг олонтоо сонсохын эд, эдлэлээр эрх баялаг, Жагар иш молом лам бээр 1800 оны үеэс анхлан "Дэчэн чойен тавшэ сүнбэрэллин" хэмээх Жод лүүжингийн хийдийг дөрвөн уулын дунд баруун сэлбийн хөвөөнд үүсгэн байгуулжээ.
  • Энэ хуралд Бизяагийн аймгийн бага лам Наваан, зөөхий лам Сандаг, Даржаажамц тэргүүтэй олон лам нар 1938 оныг хүртэл тасралтгүй хуржээ. Ингээд их хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж хаагдсан билээ, 1990-оноос сайхан цаг ирж хуучны хурал хийдүүд дахин сэргэж бид бүхэн Багш дээдэс мэргэдийн захиасаар 2003 оны 12-р сарын 3н буюу 17-р жарны усан хонин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн аравны билэгт сайн өдөр Ц. Пүрэвдорж, Л. Батаахүү, О. Бумцэнд нарын санаачилгаар 17н ламтайгаар дахин үүд хаалгаа нээсэн.
  • Манай хийд нь хуучин уламжлалт шашны зан үйл, Ёс дэгийг зөв дэлгэрүүлэх Ловонбадамжунайн хурлын дэг, Ханддинаан хурлын дэг тэргүүтэй бурхны шашны ном номлол, сургаалийг түгээн дэлгэрүүлэхээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн лам болох сонирхолтой хүүхэд залуучуудыг сургалтанд хамруулаж бурхан шашиний номлол сургаал ёс заншилд сургаж мөн сүсэгтэн олонд буян номын үйлээр үйлчлэх үйл ажиллагааг явуулж байна. Манай хийд нь өдөр бүрийн Цогчин хурал хурахаас гадна, сар бүрийн шинийн 8нд Их манал, шинийн 10нд Ловон чога, шинийн 15нд Сандуйнжүд, хуучдын 25нд Ханд чога, хуучдын 29нд Арванхангал, 30-буюу битүүнд Дарь эхийн мандал шива тэргүүтэй хуралуудыг хурж байна. Мөн сүсэгтэн олны хүсэлтээр аврал айлтгал хурал номын үйл ажиллагаа өдөр бүр явуулж байна.

Зургийн цомог

Манай хамт олон

Баянгол дүүрэг.16-р хороо туулын 1-42 (Дэчэн Чойен Тавшэ Сүнбэрэллин Хийд)
80084797
94090049
94086161
dechinchoen@gmail.com

Бидэнтэй холбогдох